“КОВИД-19" ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
НЭМСЭН:khoroo8@khanuul.mn
ОГНОО : 2020/06/05
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Онцгой комиссийн дэд дарга, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.

Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб болон  9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеэр Мэдээллийн аюулгүй байдлын баг, Захиргаа санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Ар тал хангалтын баг, Үйл ажиллагааны багуудад хуваагдаж үүссэн цагийн байдалд тодорхой хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааг явуулах юм.

Өнөөдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт хийгдэнэ. Харин маргааш буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүрэгт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоох, Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт гурван өдөр үргэлжилнэ. Хан-Уул дүүрэг дэх Онцгой комисс дадлага, сургууль эхлэхэд бэлтгэл ажлыг ханган бэлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт