Хорооны танилцуулга
НЭМСЭН:admin@cloudnetwork.mn
ОГНОО : 2017/11/08
Хан-Уул дүүргийн 8-р хороо нь Ажилчны районы 13-р хороо / Одоогийн 7-р хорооноос тасарч/ 1974 онд Ажилчны районы 11-р хороо болон суурьшиж байгаад 1992 онд 8-р хороо болж зохион байгуулагдсан. Урд талаараа Богд хан, баруун талаараа 14,16-р хороодтой, зүүн талаараа 4,7-р хороодтой, хойд талаараа Туул голын ай сав газартай хиллэн оршдог. Нийт 4552га нутаг дэвсгэртэй, 3243 өрх, 11336 хүн амтай. Тус хорооны нутаг дэвсгэрт "Уясах" өрхийн эрүүл мэндийн төв, 118 дугаар бүрэн дунд сургууль, 209 дүгээр цэцэрлэг, 8 нэрийн дэлгүүр 12, 6 нэрийн дэлгүүр 6, Шатахуун түгээх станц 3, халуун ус 1, христийн сүм 4, авто засварын газар 2,  зөөврийн болон төвлөрсөн системийн худаг 13, амралт сувиллын чиглэлээр 5, арвайн гурилны үйлдвэр-1 зэрэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

              ХОРООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй цаг үеэ олсон иргэдэд түшиглэсэн үйлчилгээг хангаж ажиллана.
      
              ЗОРИЛТ
  - Ажилтнуудын ажлын хариуцлага, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх
  - Иргэдийн эрх үүргийн нэгдлийг хангуулах

             БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Засаг дарга                          Ё.Цацралтуяа        tsatsral_7202@yahoo.com          95959516
Зохион байгуулагч              Б.Баярцэцэг            trance_0401@yahoo.com           99300000
Зохион байгуулагч              Г.Оюун-Эрдэнэ      oyun2612002454@yahoo.com   93096566
Нийгмийн ажилтан              Д.Амгалан               amaa.7795@yahoo.com             98112790
Улсын бүртгэгч                   Т.Оюунгэрэл           oyungerel_0329@yahoo.com     99178719
Халамжийн мэргэжилтэн    Ш.Оюунцэцэг          oyunaa.shirnen@yahoo.com      96019191

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН:

Иргэдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтан: Хорооны нэг цонхны үйлчилгээний №3 цонхонд Зохион байгуулагч Б.Баярцэцэг хүлээн авна.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ БИЧИХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Өргөдөл хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий өргөдлийн толгой тодорхой байх.
2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга
3. Гэрийн хаяг, гарын үсэг
4. Регистрийн дугаар
5. Холбогдох утасны дугаар
6. Он, Сар, өдөр
Жич: Өргөдөл гомдол нь дээрхээс дутуу бүрдэлтэй байвал буцаана.
Таны өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн тухай хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар мэдээлэх бөгөөд мөн өргөдөл дээрх утсаар мэдэгдэх болно.
ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:
1. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын удирдлага хугацааг 30 хүртэл хоног нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх болно.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт