2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МАЛЫН ТООЛЛОГОД ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ
НЭМСЭН:khoroo8@khanuul.mn
ОГНОО : 2020/06/04

Үндэсний Статистикийн Хорооны даргын 2020 оны 01/364тоот албан бичгийн дагуу 2020 оны хагас жилийн малын түүвэр судалгааг Хан-Уул дүүрэгт тооллогын бэлтгэл ажлыг ханган, 5-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд  Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Т.Энхжин 2020 оны 5-р сарын 22-ны өдөр хороонд ажиллах тоологч нарт “Малтай өрхөөс хэрхэн малын түүвэр судалгааг авч, тоолох талаар” мэдээлэл өгч, тооллогын маягтыг түүврээр ирсэн өрхийн дагуу хороодод хуваарилан ажилласан.

Дүүргийн хэмжээнд түүврээр сонгогдсон, судалгаанд хамруулахаар 12, 13, 14 дүгээр хорооны нийт 102 малтай өрх, 3 аж ахуйн нэгжийн жагсаалт ирсэн. Эдгээр хороодод нийт 7 судлаач ажиллаж, түүврээр ирсэн малтай өрхийн жагсаалтын дагуу айлуудаар очиж, биечлэн тоолж судалгаа авсан.

Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Т.Энхжинмэргэжилтэн Г.Энхцэцэг нар 2020 оны хагас жилийн малын түүвэр судалгааны явцад хяналт тавьж, хяналтын тооллогыг дүүргийн 12, 13, 14-р хороонд зохион байгуулж, нийт 5 өрхийн 120 үхэр, 79 адуу, 496 хонь, 824 ямаа тоолж, маягттай нь тулгаж ажиллав. 

Статистикийн хэлтэс

 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт